Шууд Chart

Кисэносатогийн ирээдүй улам л бүрхэг болж байна

2019-01-14 14:27:36

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё буюу Хацү башё өчигдөр Токио хотноо эхлэв.  

Гурван аварга, гурван озэки тэргүүтэй эхэлсэн энэ удаагийн Хацү башёгийн хамгийн их анхаарал татаж буй бөх бол 72 дахь их аварга Кисэносато юм.

Тэрбээр өмнөх 10 башёгийн есөд нь өнжсөн бөгөөд энэ удаагийн башёгоор түүний хувь заяа шийдэгдэх юм байна.

Хацү башёд 50 хувийн амжилтаа хийж чадахгүй эсвэл өмнөх башёгууд шиг гэмтэл аваад башёг дуусгалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлахаар болно.

Шийдвэрлэх башёгийн эхний өдрийг Кисэносато уналтаар эхлүүлснээр түүний ирээдүй улам л бүрхэг болж байна.

Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийнхний өмнө түүнийг өвдөг шороодуулсан бөх бол Комүсүби Митакэүми байлаа. Харин өнөөдрийн оноолтоор Кисэносато их аварга Монголын сүмоч Ичиножо Ичинноровтой таарч байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кисэносатогийн ирээдүй улам л бүрхэг болж байна  
Үзсэн: 2822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Unen [127.0.0.xxx] 2019-01-15 10:53
Saihan aataai arslan blaa
зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:28
Хулхи аварга байснаас аатай арслан байх нь дээр юм байна даа. Бас манайхантай харьцаа муу гэсэн.Болж, болж
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 17:59
Хөөрхий манай хүчтэнгүүдтэй нэг үед гарч ирсэн хамгийн азгүй бөх.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 17:53
хулхины аварга ш дээ угаасаа л хол явахгүй нь тодорхой..
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 16:23
Зүгээр л сайхан арслан явж байхгүй дээ . Арын хаалганы аварга болсоны гай шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй