
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын башё өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Гурван аварга гурвуулаа зодоглож буй энэ башё эхнээсээ дуулиан дагуулж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр дэвжээн дээр "Эргэлтийн гайхамшиг"-ийг мэдрүүлж, ээлжит даваагаа авав. Тэгвэл ёкозүна Какүрюү М.Ананд, Кисэносато нар өрсөлдөгч бөхчүүддээ уналаа. Ялангуяа япон аварга Кисеносато аварга Ичиножод унасанаар зодог тайлах асуудал нь бараг шийдэгдэх тал руугаа оров бололтой. Тэрбээр гэмтэлтэй хэмээн башёг өнжих ч эрхгүй байгаа билээ. Харин Какүрюү М.Ананд аварга комүсүби Митакеумид уналаа.
Мөн гурван озеки маш муу барилдаж байна. Озеки Гойёдо, Точиношин нар мөн л өрсөлдөгч бөхчүүддээ уналаа. Гойёдо Хокүтофүжид, Точиношин Нишигикид өвдөг шороодсон бол Такаясү хүнд барилдааны эцэст Мёогирюүг давлаа.
Сэкиваке цолтой хоёр бөх Тамаваши болон Такакейшо нар эхний хоёр өдөр өрсөлдөгчөө даван башёг амжилттай эхлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил Шодайг давсан бол Такакейшо Шохозаныг давсан байна. Хоёр комүсүби Ичиножо А.Ичинноров эхний хоёр өдөр Такаясү, аварга Кисеносато нарыг давсан бол Митакеуми аварга Кисеносато болон Какүрюү нарыг давсан байна.
Манай бөх маэгашира Чиёошима Дайшёомарүгаар эхний даваагаа авчээ.
Ёкозүна
Хакүхо М.Даваажаргал 2-0
Какүрюү М.Ананд 1-1
Кисеносато 0-2
Озеки
Гойёдо 0-2
Такаясү 1-1
Точиношин 0-2
Сэкиваке
Тамаваши 2-0
Такакейшо 2-0
Комүсүби
Митакеуми 2-0
Ичиножо А.Ичинноров 2-0
Маэгашира
Чиёошома Г.Мөнхсайхан 1-1
Жюүрёо зиндаа
Дайшохо Ч.Шижирбаяр 1-1
Азамарюү С.Тодбилэг 1-1
Миторюү Б.Төрболд 1-1
Араваши Э.Дөлгөөн 1-1
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-1
Гурван аваргын хоёр нь өчигдөр өвдөг шороодов | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.