
Өнөөдөр буюу гарав дахь өдрийн барилдаан улам сонирхолтой болно. Тодруулбал ёкозүна Хакүхо Комүсүби Ичиножо нарын барилдаан өнөөдрийн онцлох барилдаан байх болно. Үүнээс дутахааргүй нэгэн барилдаан бол цол ижил сэкиваке Такакейшо - Тамаваши нарын барилдаан юм.
Өмнөх башёд түрүүлсэн Такакейшо бэлтгэл хэр байгаагаа өнөөдрөөс эхлэн шалгуулах юм байна.
Өнөөдөр Япон аварга Кисеносато Точиозанд унах юм бол өөрөө сайн дураараа зодог тайлахаа зарлах болов уу. Озеки цолт Гойёдо, Точиношин нар өнөөдөр л эхний даваагаа авахгүй бол байдал улам л хүндрэх болно.
Тиймээс өнөөдөр озеки цолтнууд маш их хичээх нь тодорхой. Озеки Такаясү ч гэсэн сайн барилдахгүй бол өчигдөр азаар л давсан. Эхний хоёр өдөр сэкиваке болон комүсүби цолтонгууд сайн барилдаж дэмжигчдээ баярлуулсан. Харин өнөөдөр тэд нилээн хүнд барилдаанууд хийхээр болжээ.
Жюүрёо зиндаанд эхний хоёр өдөр хоёр даваатай гурван бөх байгаа нь өрсөлдөөн ямар ширүүн байгааг харуулж байна.
Хакүхо - Ичиножо
Кисеносато - Точиозан
Какүрюү - Нишигики
Гойёдо - Митакеуми
Такаясү - Хокүтофүжи
Точиношин - Мёогирюү
Такакейшо - Тамаваши
Чиёошома - Дайамами
Өнөөдрийн барилдааны хуваарь гарчээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.