Шууд Chart

I, II, III ангиллын 29 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-01-16 11:32:30

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 171,016,276 төгрөгийн үнийн дүн бүхий 1,080,208 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Могойн гол ХК (BDL+14.75%) болон "Атар-Өргөө ХК (ATR+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" ХК (GTJ-13.6%) болон "Монгол савхи ХК (UYN-11.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.51 хувиар буурч 21493.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,478,344,494,351 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 29 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй