
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Тус өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдах нутгийн бөх Иченожу А.Ичинноровтой барилдаж гурав дахь даваагаа авав.
Харин 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширагийн хоёроос барилдах Нишикигитэ барилдаж өвдөг шороодож, нэг даваа, хоёр унаатай боллоо.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдах Хокүтофүжитэй, Какүрюү М.Ананд комүсүби Миёогирюүтэй, Кисэносато маэгаширагийн 2-оос барилдах Нишикигитэй барилдана.
Бусад барилдааны үр дүнгүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Какүрю М.Ананд 1-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
Маэгашири-1 Ичиножү А.Ичинноров 2-1
Маэгашири-14 Чиёошома Г.Мөнхсайхан 2-1
Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.