Шууд Chart

Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодлоо

2019-01-18 09:32:05

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотод болж байна. Өчигдөр тав дахь өдрийн барилдаан болж, их аварга Хакүхо М.Даваажаргал Нишикигигээр тав дахь даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноровт уналаа.

Ичиножёо башёгийн хоёр дахь өдөр зодог тайлаад байгаа Кисэносато аваргыг давсан бөгөөд тэрбээр энэ башёд хоёр аварга, хоёр арслан цолтонг даваад байна.

Какүрюү М.Ананд аварга хоёр даваа, гурван унаатай боллоо. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар гурван даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Кайсэй, Ооношёо нар таван даваатай тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров нарын зургаан бөх дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодлоо  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй