
Японы нийслэл Токио хотноо үргэлжилж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёг их аварга Какүрюү М.Ананд орхилоо.
Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм.
Өнөөдөр Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг гаргажээ. Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байж.
Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо.
Мөн Гүржийн бөх, озэки /арслан/ Точиношин мөн л тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Одоо аваргуудаас ганцхан их аварга Хакүхо М.Даваажаргал үлдлээ. Хакүхогийн хувьд таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна.
Их аварга Какүрюү М.Ананд тэмцээнээ орхилоо | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.