Шууд Chart

“Бага Дэлхийн аварга” энэ сарын 24-27-нд Красноярск хотод болно

2019-01-21 13:40:10

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ДАШТ-ий дөрвөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, Азийн АШТ-ий медальт О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй 50 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд монголын багийн түрүүч Красноярскт хөл тавиад байна.

Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 12 алт, 19 мөнгө, 43 хүрэл, нийт 74 медаль хүртээд байгаа юм.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн

57 кг: Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян

61 кг: Г.Отгонбаатар, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга
70 кг: Г.Мандахнаран, Э.Тэмүүлэн, Э.Бямбадорж
74 кг: Б.Бат-Эрдэнэ, Б.Бямбадорж, Г.Шижир
79 кг: П.Өнөрбат, Д.Төгс-Эрдэнэ
86 кг: О.Үйтүмэн, Г.Ганхуяг, Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан, Ч.Алтангэрэл
97 кг: Ө.Батзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Намхай
125 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Н.Анударь, Б.Чимгээ

53 кг: Э.Сумъяа, Б.Энхцэцэг
55 кг: Б.Халиунаа, Б.Болор-Эрдэнэ, Б.Болортуяа
57 кг: С.Цэрэнчимэд, Б.Энхтүвшин
59 кг: А.Батцэцэг
62 кг: Х.Болортуяа, Э.Гантуяа, Д.Түмэнхүслэн
65 кг: Б.Шоовдор, Э.Цэвэгмид, З.Болортунгалаг
68 кг: С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
72 кг: О.Насанбурмаа,
76 кг: Г.Наранчимэг, Г.Ариунжаргал, Н.Загардулам

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бага Дэлхийн аварга” энэ сарын 24-27-нд Красноярск хотод болно  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй