Шууд Chart

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс өмнөд хөршид болсон барилдаанд түрүүлжээ

2019-01-21 13:43:51

БНХАУ, Монгол олон улсын өвлийн уламжлалт наадам урд хөршийн хотуудад ээлжлэн болсоор байна.

Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын 128 хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ.

Барилдааны шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар үлдсэн байна.

Өмнөговь аймгийн хил залгаа нутагт болсон энэхүү өвлийн уламжлалт наадамд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан А.Номндалай, Брекей, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Э.Мөнхбаатар, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд оролцжээ.

Өвлийн уламжлалт энэхүү наадамд бөхийн барилдаанаас гадна аялал жуулчлалын бусад арга хэмжээнүүд болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс өмнөд хөршид болсон барилдаанд түрүүлжээ  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй