Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна

2019-01-21 13:49:24

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгчөө давснаар 50 хувийн амжилтаа хийлээ. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан Мичико нар тэмцээнийг үзсэн байна.

Эзэн хаан Акихитогийн хувьд дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүдээ хаан ширээгээ залгамжлуулахаар болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнийг өөрийн биеэр ирж үзсэн нь эзэн хааны хувиар ирж үзэж буй хамгийн сүүлийн тэмцээн болж байгаа гэнэ.

Болгарын сүмоч 198 килограм жинтэй Аойяаматай оноолт таарсан Хакүхо өрсөлдөгч бөхөө ялснаар шинэ оны анхны башёг ганц ч унаагүйгээр ганцаараа тэргүүлж байна.

Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нар өрсөлдөгчдөө давав.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй