
Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд 48 бөх зодоглосноос өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар шуугиулан барилдаж, улсын начин цол хүртсэн, Заг сумын харьяат, "Алдар" СХ-ны бөх Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Баянговь сумын харьяат "Хилчин" СХ-ний бөх, аймгийн арслан Батбаярын Бат-Амгалан үзүүрлэв.
Их шөвөгт өнгөрсөн жилийн Баянхонгор аймгийн наадмын түрүү бөх, Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн арслан Мөнхтуяагийн Батцэнгэл шалгарлаа. 2018 оны наадмын өмнөөс Баянхонгор аймгийн бөхчүүд “Их Богд”, “Хонгор нутаг” хэмээх хоёр дэвжээтэй болж, бэлтгэл сургуулиа базааж байгаа юм.
Барилдааны дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- У.н Д.ЦЭРЭНТОГТОХ- а.н Г.Бат-Ирээдүй
- А.х.а Б.Эрдэнэхүү - а.х Ж.ЭНХБААТАР
- А.а М.БАТЦЭНГЭЛ - а.н Т.Түмэнбаяр
- А.а Б.БАТ-АМГАЛАН - а.з Д.Уртнаст
- А.а Ч.Баасанбат - а.з Д.БЯМБАСҮРЭН
- Ц.а Г.ЖАМБАЛДОРЖ- а.з Б.Буянмөнх
Дөрвийн даваа
- Д.ЦЭРЭНТОГТОХ - Ж.Энхбаатар
- М.БАТЦЭНГЭЛ - Д.Бямбасүрэн
- Б.БАТ-АМГАЛАН - Г.Жамбалдорж
Тавын даваа
- Д.ЦЭРЭНТОГТОХ – гоцлов
- М.Батцэнгэл - Б.БАТ-АМГАЛАН
Зургаагийн даваа
- Д.ЦЭРЭНТОГТОХ - Б.Бат-Амгалан
Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлжээ | ||
Үзсэн: 3098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.