
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудасдаа жүдо бөхийн холбооны дотоод асуудлын талаар бухимдлаа илэрхийлжээ. Ийнхүү түүний бичсэн зүйлийг ямар ч засваргүйгээр уншигч танд хүргэж байна.
“Энэ хүнийг яагаад тэмцээнд явуулахгүй байна аа. Улсын аваргаар бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Гадаадад тэмцээнд явуулж арга техникийг нь сайжруулмаар санагдах юм. Хүнийг насаар ялгаварлан гадуурхдаг үзэл сурталаа болимоор юм.
Ядаж Парис Их дуулгад оруулаад дараа нь хамтарсан бэлтгэл энэ тэр хийлгээд харах хэрэгтэй шүү дээ. Үнэхээр бие нь сэтгэл нь зүрх нь дийлэхгүй бол дараа дараагийн хүнд боломж олгох хэрэгтэй шүү дээ.
Юун 63 кг тамирчин.
Оны өмнө баахан хэрэгтэй хэрэггүй хүмүүсийг том том зардал өртөг өндөртөй тэмцээнд явуулчихаад оны сүүлээр, Олимпийн оноо авах чухал тэмцээнд мөнгө байхгүй гээд тамирчдаараа өөрсдөөр нь мөнгө олуулаад тэгсэнээ хувиараа явсан тамирчдаас багшийн мөнгө гээд 20 хувийн шагналаа аваад байдаг шүү.
Төлөвлөгөөт төсөвөө захиран зарцуулах эдийн засгийн тооцоотой байхгүй бол Олимп дөхсөөр л байна даа” гэжээ.
Цог-Очирын Батцэцэг нь жюү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хүрэл медаль хүртсэн билээ. Мөн эмэгтэй шилдэг жүдочдын нэг юм.
Х.Цагаанбаатар: Энэ хүнийг яагаад тэмцээнд явуулахгүй байна | ||
Үзсэн: 3424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.