Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын даваа, унаа тэнцлээ

2019-01-25 06:50:46

Мэргэлжлйн сүмо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар оноолт таараад байсан бөгөөд барилдаан Тамавашигийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр хоёр бөхийн даваа адил 10 болж, тэргүүлэгчийн эгнээнд зэрэгцэж ирлээ.

Их аварга Хакүхо уржигдарийн барилдаанд комосүби Митакимүд ялагдсан бол өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд дийлдлээ. Япон бөхчүүдээс озэки Такаясү долоо дахь даваагаа авсан бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа үлдлээ.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров Хокүтофүжид ялагдаж, үлдсэн гурван өдрийн барилдааны хоёрт нь заавал ялах даалгавартай үлдлээ. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан мөн Асаноямад ялагдаж, үлдсэн барилдаанд унах эрхгүй болж байна. Тодруулбал, Ичиножёо зургаа, Чиёошома таван даваатай болсон юм.

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар 10 даваа, хоёр унаатай тэргүүлж эхэлсэн бол тэдний араас Такакейшо, Кайсэй нар есөн даваа, гурван унаатай нэхэж явна.

Токио хотод болж буй Хацү башёгийн 13 дахь өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо Такакэйшотой, Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжитэй барилдахаар оноолт таарчээ. Харин Япон озэки /арслан/ цолтнууд болох Такаясү /7-5/, Гоэйдо /6-6/ нар хоорондоо таарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын даваа, унаа тэнцлээ  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй