Шууд Chart

Ад чөтгөрт итгэгчид Ромын хамбын цусыг хулгайлав

2014-01-29 09:49:10

Италийн Абруццо мужийн Сан-Пьетро Делла хотын сүмд хадгалагдаж байсан II Иоанн Павелийн цустай савыг үл мэдэгдэх этгээдүүд хулгайлсан байна. 
 
Дэлхийд ийм цустай сав гурав байдаг бөгөөд тэдгээрийг ирэх 4-р сард хамбыг ариун гэгээнтнүүдийн эгнээнд нэгтгэх ёслолд ашиглахаар төлөвлөөд байжээ. Энэ талаар Их Британийн Independent сонин мэдээлэв. Хэн нэгний захиалгаар цустай савыг хулгайлсан гэж Италийн засаг захиргааныхан үзэж байна. Учир нь тус сүмд их хэмжээний мөнгө, алт эрдэнэс байсан ч гэмт этгээдүүд тэдгээрийг авалгүй орхисон байсан гэнэ. Хамбын цусыг зарах боломжгүй учир ад зэтгэрт итгэгчид буруу номын үйлд ашиглаж магадгүй гэж цагдаагийнхан таамаглаж байна. 
 
II Иоанн Павел нь 1978 оны 10-р сарын 16-наас эхлэн 2005 оны дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл католик шашны тэргүүн байсан юм. Түүнийг ариун гэгээнтнүүдийн эгнээнд оруулах нь зүйн хэрэг хэмээн Ромын пап асан XVI Бенедикт үзжээ.
  
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Ад чөтгөрт итгэгчид Ромын хамбын цусыг хулгайлав  
Үзсэн: 2396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Demberel Sukhee [202.179.26.xxx] 2014-01-29 10:23
Энэ мэдээнд "Relic" гэдэг үгийг "цустай сав" гэж орчуулжээ. Шашны нэр томъёололоор нь"гэгээнтний ариун шүтээн, чандар" гэж орчуулах нь зүйтэй байх. Үүнээс үзэхэд манай сэтгүүлчдийн шашны талаархи мэдлэг ямар байгаа нь харагдаж байна.
Demberel Sukhee [202.179.26.xxx] 2014-01-29 10:22

202.179.26.xxx [202.179.26.xxx] 2014-01-29 10:21
Энэ мэдээнд "Relic" гэдэг үгийг "цустай сав" гэж орчуулжээ. Шашны нэр томъёололоор нь"гэгээнтний ариун шүтээн, чандар" гэж орчуулах нь зүйтэй байх. Үүнээс үзэхэд манай сэтгүүлчдийн шашны талаархи мэдлэг ямар байгаа нь харагдаж байна.
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2014-01-29 10:17
"Relic" гэдэг үгийг "Цустай сав" гэж орчуулах нь буруу. "Гэгээнтний ариун шүтээн, чандар" гэж орчуулбал шашны нэр томъёонд дүйж очих байх. Үүнээс үзэхэд манай сэтгүүлчдийн шашны талаархи мэдлэг 0 юмаа.

Бидэнтэй нэгдээрэй