Шууд Chart

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

2026-02-05 15:28:31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Мянганы Сорилтын Корпорацын суурин төлөөлөгч Тина Юу, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий II Компакт гэрээг байгуулсан бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.

Нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна. Төслийн хүрээнд

  • Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл,
  • Хаягдал усыг дахин боловсруулах төсөл,
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүд хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар энэхүү төсөл нь Монгол Улсад хот суурин газрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, Туул голд нийлүүлэгдэх саарал усны хэмжээг багасгана хэмээв. Мөн тэрээр Мянганы Сорилтын Корпорацын хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.


Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй