Шууд Chart

"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ

2026-02-05 12:04:41

Улаанбаатар хотын оршуулгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчин, төлөвлөлт менежмент, цахим шилжилт, оршуулгын үйлчилгээний чанар, стандартын талаар хэлэлцлээ.

"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр нийслэл хотын нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагаа, газар ашиглалт, үйлчилгээний стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тогтвортой, хүртээмжтэй, соёлын болон зан заншлын онцлогийг хүндэтгэсэн хэлбэрээр хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Мэргэжлийн чиг үүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг тусгаж, төлөвлөгөөг НИТХ-д танилцуулахаар бэлтгэл ажлыг хангахаар шийдвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  


"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй