Шууд Chart

Үхрийн цул мах нэг килограмм нь 11104 төгрөгийн үнэтэй байна

2019-01-27 10:57:40

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 11.0 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны ястай махны үнэ болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

2019 оны 1-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7273 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 11104 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.


Үхрийн цул мах нэг килограмм нь 11104 төгрөгийн үнэтэй байна  
Үзсэн: 2950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 08:45
Bunbugur deer 1 kg ni 12000 baina lee, arai dendej baina, arga hemjee avch boldoggui yum baihdaa
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 01:05
Монголын мал дуусаагүй, зуд болоогүй мах үнэд орох ямар ч үндэслэлгүй. Малчидын малыг авч хэсэг хугацааны дараа хуг нугалж зарж хөлждөг бүлэг бизнес болчихсон юм. Бүүр зохион байгуулалттай. Ичих булчирхай гэж бүүр байхаа больсон.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 18:33
11104 төг... 4 төгрөг нь ч юув дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-27 16:51
МАЛЧИД БАЯЖИХ БОЛТУГАЙ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 11:33
malchid bishee. mahnii chenj nar l bayjdag yum shdee
ард [127.0.0.xxx] 2019-01-27 14:47
за больдоо хүн амаасаа хэдэн 1000 дахин малтай байж дэлхийгээс ич
njuty [127.0.0.xxx] 2019-01-27 14:36
Хорооллын хүнсний зах дээр Үхрийн мах 1кг нь 12 500 төг хүрсэн бга шүү!!

Бидэнтэй нэгдээрэй