Шууд Chart

Сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс эхэлнэ

2019-01-28 12:17:28

XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тодруулбал 31-ны 12:00 цагаас өсвөр бөх болон нийтийн Монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. бүртгэл 10 цагаас/

02.01-нд 12:00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас/

02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14:00 цагаас /бүртгэл 12 цагаас/ болно.

Харин сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 02.04-нд 12:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс эхэлнэ  
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганбаа [127.0.0.xxx] 2019-01-29 08:14
Үндэсний бөхийн барилдаан болох эсэх, хаана барилдуулахыг энэ эргүү дагзнуудаар шийдүүлээд байх юмуу? Арай ч дээ. Үндэсний бөх, бөхийн өргөө хоёр хувьчлагдчихаагүй л байлтай.
Баянмөнх Чинбат [127.0.0.xxx] 2019-01-29 07:30
Дөнгөж саяхан л дараах мэдээг Дархан аврагууд маань тохиров гээд хэвлэлээр мэдээлээд байсан биз дээ, Бас л хулхидчихаж. "Үндэсний бөхөд үүсээд байсан олон жилийн талцал хуваагдал үл ойлголцол эцэслэгдэж Монголын бөхчүүд нэгдэж чадлаа. Ингэснээр сар шинийн барилдааныг бөхийн өргөөнд зохион байгуулж, 2 сарын 16-нд ээлжит ЭХ ЭЕ-ийг хуралдуулж Монгол бөхөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо." гээд бичсэн байсан даа
зочин [127.0.0.xxx] 2019-01-28 21:26
цагаан сараар зөвхөн гурван хоног амарцгаая
зчоин [127.0.0.xxx] 2019-01-28 21:26
цагаан сараар зөвхөн гурван хоног амарцгаая
Зочин [127.0.0.xxx] 2019-01-29 13:06
zail tsaashaa
Зочин [127.0.0.xxx] 2019-01-28 18:36
Ene tsendiisen gedestei ,avah idehiin don shvglesen,horchin buhchvvdiig vzehee bolieo.Davaany nairaa,tanil tal,nutag nugaaraa taltssaahaa bolij,ene tsendiisen gvzeeneesee ssalahyn tsagt l ene buh geechiig vzeh estoi bolov uu.odoo bol oi gutam ,erchvvdiin adag bol ed nar
Р.Санзайдорж [127.0.0.xxx] 2019-01-28 17:48
Наад бөхийн өргөөг улсын мэдэлд, төрийн өмч болгохгүй бол энэ шуналтнууд өгөхгүй юм байна.

Бидэнтэй нэгдээрэй