Шууд Chart

Японы сүмо бөхийн холбооноос ёкозүна нарын бэртлийг хуурамч байсан гэж хардах нэгэн ч байна

2019-01-29 13:43:20

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр Кокүгикан ордонд хуралдаж, энэ сарын тэмцээнийг дүгнэжээ.

Зөвлөлийн тэргүүн Китамүра Масато өчигдөр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд зодог тайлсан ёкозүна Кисэносатогийн талаар "Кисэносато өөрөө зодог тайлахаар шийдсэн. Зөв шийдвэр гэж бодож байна. Гэмтсэн ч бөхийн хорхойтнуудын төлөө хичээн зүтгэж байлаа. Гайхалтай сайхан аварга байсан" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Мөн "Хакүхо, Какүрюү нар гэмтээд башё ёкозүнагүй болсон нь харамсалтай. Манай зөвлөлийн зарим гишүүн үүнээс цааш сүмогийн холбооны албан ёсны эмчийн акт бичиг авсан тохиолдолд л тэмцээнээс гарах зөвшөөрөл өгч байя. Урьд өдөр нь зүгээр барилдаж байснаа маргааш нь гэмтчихлээ гэсэн нь сэжигтэй. Барилдаж чадахгүй болтлоо гэмтсэн зүйл харагдаагүй. Гэхдээ энэ хоёр аваргын хүч чадал ихэд буурсан нь мэдэгдэж байна. Цаашдаа гэмтлээ ч эдгээж, аваргын хувиар ажлаа ч хийхийг анхааруулж байна" гэж ярьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы сүмо бөхийн холбооноос ёкозүна нарын бэртлийг хуурамч байсан гэж хардах нэгэн ч байна   
Үзсэн: 2953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-29 23:12
Tiim shvv hariutslagatai baih heregtei manai avragauud
Зочин [127.0.0.xxx] 2019-01-29 21:26
Давах тусмаа хаанчилдаг бөх Давгаагаас өөр алга байна даа!
зочин [127.0.0.xxx] 2019-01-29 17:00
энэ солиотой гарууд байдаг юм шиг байгаа юм

Бидэнтэй нэгдээрэй