Шууд Chart

Сар шинийн барилдааны тасалбарыг дамлуулахгүй гэнэ

2019-01-31 10:53:05

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.

Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон аж.

Барилдааны тасалбарыг энэ сарын 26-аас эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн байна.

Үнийн хувьд байршил харгалзахгүй 10 мянган төгрөг аж.

Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй гэнэ. Мөн тасалбар худалдаж авахдаа Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг "Буянт-ухаа" спортын ордны албан хүн сануулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сар шинийн барилдааны тасалбарыг дамлуулахгүй гэнэ  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-01 00:07
Нөгөө тэнэгээ бүү барилдуул

Бидэнтэй нэгдээрэй