
Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.
Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болжээ.
Барилдааны тасалбарыг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-аас эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн ба тасалбар борлуулалтын явц ямар байгаа талаар тодруулахад "Тасалбар борлуулалт сайн байгаа. Гол суудлуудын тасалбар дууссан. Түрүүлж ирсэн үзэгчид суудлаа сонгож авах боломжтой тул аль болох эрт ирж авахыг хичээгээрэй. Тасалбарыг зөвхөн "Буянт-Ухаа" спортын ордны кассаар худалдана" гэлээ.
Тасалбар үнийн хувьд байршил харгалзахгүй 10 мянган төгрөг бөгөөд дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй юм байна.
Үзэгчид тасалбар авахаар ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ байхыг сануулав.
Сар шинийн барилдааны гол суудлуудын тасалбар дуусчээ | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.