
“Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” хэмээн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат хэлсэн дээрх үг үнэний ортой.
Учир нь нийт 55 удаа зохиогдсоноос 22 тохиолдолд нь цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийнхээ улсын их баяр наадамд түрүүлсэн байдаг. Эдгээр бөхчүүд бол дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нар юм.
2010 он хүртэл цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж улсын цолгүй бөх түрүүлсэн анхны түүхийг бичсэн. Одоо тэрбээр улсын аварга цолтой бөх гэдгийг бүгд мэднэ.
Улсын аварга Ч.Санжаадамба улсын цолгүй байхдаа сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх | ||
Үзсэн: 3158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.