Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаярынх бүл нэмжээ

2019-02-04 17:42:39

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаярынх бүл бүл нэмж, охинтой болжээ. Г.Одбаяр нь жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл, Абу-Даби, Бакугийн их дуулгын алтан медальт юм.

Өнгөрч буй нохой жилд манай улсын эх нялхасын анхны байгууллага нэгдүгээр төрхийн 90 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга унасан газар, угаасан ус болсон тус амаржих газрыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан билээ.

Мөн хувиасаа 100 сая төгрөг хандивлаж, төрөх тусгай зориулалтын 16 ор бэлэглэсэн юм. Тэрхүү орон дээр олон зуун үрс төрж байгаагийн нэг нь иэдний охин болж байна.  

Г.Одбаярын гэр бүлийн хүн олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын үеэл юм.

Иймд ирээдүйн шилдэг тамирчин төрсөн байх хэмээн бэлэгшээж буй.





Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаярынх бүл нэмжээ   
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй