![](/uploads/201401/news/thumb/527927b8b9a3122ecf0227777cbf1337_x3.jpg)
Өнгөрсөн Мягмар гарагт ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзэрийн Их сургууль, Сүхбаатар эрүүл мэндийн нэгдэл хамтран “Ургийн өсөлтөнд агаарын бохирдлын нөлөөг судлах” судалгааны ажлын нээлт боллоо. Нээлтэд Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Канад талын ахлагч, үндсэн судлаач, Саймон Фрейзэрийн Их сургуулийн профессор Ряан Аллен, ЭМШУИС-ын НЭМС-н багш АУ-ны доктор Г.Энхжаргал, магистрант Б.Байгалмаа, ЭМН, ӨЭМТ-ийн удирдлага, эмч, сувилагч нарын төлөөлөл оролцлоо.
Сүхбаатар дүүрэгт амьдардаг 14 долоо хоногтойгоос доош жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулах бөгөөд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар судалгаанд оролцогчдын тал хувийг сонгож, агаар цэвэршүүлэх төхөөрөмж гэрт нь байрлуулж, агаарын чанарыг сайжруулах интервенци хийн, хяналтын бүлэгтэй харьцуулан судалж үнэлнэ.
Тус судалгааны үр дүнд агаарын бохирдол ургийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох болно.
Судалгааны нээлт боллоо | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.