
ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялсан юм.
Ө.Батзул Красноярскын дэвжээнээс хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.