
Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотын сүмогийн ордонд боллоо.
IX удаагийн “Хакүхо цом”-ын тэмцээнд найман орны 1224 өсвөрийн тамирчид долоон насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсын баг тамирчид хувийн төрөлд нэг алт, багаараа хүрэл медалийн эзэд болов.
Багийн барилдаанд 154 багаас “А” баг хүрэл хүртсэн бол “В” баг шигшээ наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Хувийн төрлөөр 10 насны ангилалд 159 хүүхэд өрсөлдсөнөөс н.Баднаанямбуу аваргын алтан медалийг хүртэв. Мөн 13-15 насны ахлах ангилалд 367 хүүхэд өрсөлдсөнөөс н.Сосорхүү зургаа ялж, шигшээ 16-д үлдсэн бол есөн насны ангилалд барилдсан н.Доржцэрэн тусгай гурван шагналын нэг болох Дайчин бөхийн /Кантошо/ шагналын эзэн боллоо.
“Хакүхо цом-2019” олон улсын тэмцээнд өрсөлдсөн Монголын тамирчдыг өнгөрөгч онд тодруулж, хоёр сарын хугацаанд бэлтгэл хийн Японыг зорьжээ.
“Хакүхо цом-2019”-д найман орны 1224 өсвөрийн тамирчин өрсөлджээ | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.