
Өнгөрсөн баасан гарагт XVII-р жарны Шороон гахай жилийн Завханчуудын нэгдсэн золголтонд зориулсан хүчит бөхийн барилдаан болж өнгөрсөн билээ.
Уг барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, БХЯ-ны "Алдар" СХ, "Жем интернэшнл" ХХК, "Даян" бөхийн дэвжээний бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын уугуул, БХЯ-ны "Алдар" СХ, ЗХ-ний 325-р анги, "Хаан даатгал" ХХК, "Даян" бөхийн дэвжээний бѳх, Улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэсэн юм.
Уг барилдаанд түрүүлсэн улсын гарьд Б.Гончигдамба түрүү бөхийн шагналаа "Болор цом-36" наадмын тэргүүн байрын эзэн Б.Баттулгад гардуулан өгсөн юм.
Монгол Улсын гарьд Б.Гончигдамба байныхаа мөнгийг “Болор цом”-ын эзэн Б.Баттулгад гадрууллаа | ||
Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.