Шууд Chart

Эдийн засаг 2018 онд 6.9 хувиар өслөө

2019-02-18 16:55:53

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (6.9хувь) их наяд төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 (5.3хувь) тэрбум төгрөг (санхүү, даатгалын үйл ажиллагааны салбарын нэмэгдэл өртөг 139.0 (12.3хувь) тэрбум төгрөг), аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 (6.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 (15.3хувь) их наяд төгрөгөөр өслөө.
Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 2.5 хувиар өслөө.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (13.5хувь) их наяд төгрөгөөр өслөө.
Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 (6.7хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд бараа, үйлчилгээний экспорт 2.0 (15.3хувь) их наяд төгрөг, хөрөнгийн нийт хуримтлал 1.7 (27.2хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-д 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 60.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 43.1 хувь, цэвэр экспорт (-3.3) хувийг эзэлж, өмнөх оноос хөрөнгийн нийт хуримтлал 8.4 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 2.7 пункт, цэвэр экспорт 5.7 пунктээр буурсан байна.

 

Эдийн засаг 2018 онд 6.9 хувиар өслөө  
Үзсэн: 2221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй