
Аймгуудын золголтод зориулсан барилдаанууд шил дараалан болж байна. Тэдгээр барилдаануудын тойм мэдээг уншигчдадаа хүргэж байна.
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлэв
“Амар байна уу–Алтай минь” Алтайчуудын нэгдсэн золголтын хүчит бөхийн барилдаан “Монгол Бөхийн Өргөө”-нд болж, 32 бөх зодоглосноос Цээл сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Алтай констракшн” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ түрүүлж, Дэлгэр сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “UB oil” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Тогтохмэндийн Сайханжаргал үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Б.Хишигбаатар, аймгийн заан Х.Ариунбаатар нар шалгарлаа.
Хоёрын даваа
у.г Ж.БАТ-ЭРДЭНЭ – с.з Р.Мандалсүрэн
у.н Б.ХИШИГБААТАР – с.з Т.Ганзориг
а.а Т.САЙХАНЖАРГАЛ – с.з Г.Ганхуяг
а.з Д.ГАНЦООЖ – а.н Ч.Баасандорж
а.з Х.АРИУНБААТАР – а.н Ч.Өвгөнхүү
а.х Ч.Дагвадорж – а.н Д.АЗБААТАР
а.х Ц.ЭРХЭМБАЯР – а.н Б.Пүрэвсүрэн
а.х Я.Бумбаяр – а.н.н Ж.БАЯНМӨНХ
Гурвын даваа
Ж.БАТ-ЭРДЭНЭ – Д.Азбаатар
Б.ХИШИГБААТАР – Ж.Баянмөнх
Т.САЙХАНЖАРГАЛ – Ц.Эрхэмбаяр
Д.Ганцоож – Х.АРИУНБААТАР
Дөрвийн даваа
Ж.БАТ-ЭРДЭНЭ – Х.Ариунбаатар
Б.Хишигбаатар – Т.САЙХАНЖАРГАЛ
Тавын даваа
Ж.БАТ-ЭРДЭНЭ – Т.Сайханжаргал
Шинэ харцага магнайллаа
Баянхонгор аймгийнхны золголтын барилдаан “Аса” циркэд болж 48 бөх хүч сорив. Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн Үсэг” групп, “Их Богд” дэвжээний бөх, өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар удаа дараалан тунаж, урамтай барилдан харцага цол хүртсэн Нацагсүрэнгийн Золбоо манлайлсан чигээр түрүүлсэн бол Баянговь сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх, аймгийн арслан Батбаярын Бат-Амгалан үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан М.Батцэнгэл шалгарлаа.
Гурвын даваа
у.х Н.ЗОЛБОО – а.н Б.Эрдэнэбуян
а.а М.БАТЦЭНГЭЛ – с.з Э.Совджамц
а.а Б.БАТ-АМГАЛАН – а.х Ж.Дэлгэрсайхан
ц.а Г.ЖАМБАЛДОРЖ – а.х М.Батбаатар
а.з Д.БЯМБАСҮРЭН – а.х А.Отгонбаатар
а.з Д.УРТНАСТ – а.н Ч.Даш
Дөрвийн даваа
Н.ЗОЛБОО – Д.Уртнаст
М.БАТЦЭНГЭЛ – Д.Бямбасүрэн
Б.БАТ-АМГАЛАН – Г.Жамбалдорж
Тавын даваа
Н.ЗОЛБОО – гоцлов
М.Батцэнгэл – Б.БАТ-АМГАЛАН
Зургаагийн даваа
Н.ЗОЛБОО – Б.Бат-Амгалан
Х.Гантулга түрүүлж, Х.Энхчулуун үзүүрлэлээ
“Их Монголын Хүчтэн” дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг барилдааны энэ сарын ээлжит барилдаан “Мөнхийн Үсэг” группийн спорт танхимд боллоо.
Улсын хүчит заан "том" хэмээх Ц.Санжаа, МУГТ, МУГД, уран барилдаант заан З.Дүвчин, дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын заан Т.Санчир, МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн, дэлхийн хошой аварга, олимпийн их наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар З.Ойдов нарын тэргүүтэй олон хүчтэн төрсөн Хархорин сумын нэрэмжит барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх хүч сорив.
Уянга сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, “Контейнер хаус” ХХК, “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга манлайлан барилдсаар түрүүлсэн бол Богд сумын харьяат, “Алтан хүч” ХХК, “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний бөх, аймгийн харцага Хэвэлхүүгийн Энхчулуун учраа бөхчүүдээ төвөггүй орхисоор үзүүр булаав. Их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Тарагт сумын харьяат, аймгийн начин Ж.Бямбадонид нар шалгарлаа.
Хоёрын даваа
у.х Х.ГАНТУЛГА - с.з Ц.Бямба-Отгон
у.н Б.САНГИСҮРЭН - с.з С.Өсөхбаяр
у.н Л.БАТЗОРИГ - а.н Б.Бямбадорж
у.н Ц.Чимэддорж - а.н Н.ДАВААДОРЖ
а.а Т.ЯДАМСҮРЭН - а.н П.Авирмэд
а.а Б.БАТДОРЖ - а.н Н.Загархорол
а.а Ж.Наранбаатар - а.н Ж.БЯМБАДОНИД
а.а Б.Цэдэнсодном - а.н Р.ЛХАМЖАВ
а.а О.НАРАНБААТАР - а.н С.Батсайхан
а.з Д.Мөнхболд - а.н.н С.ГАЛДАНЦОГТ
а.з Л.БАТСАЙХАН - а.х Т.Идэрдорж
а.з О.БУНДХОРОЛ - а.х Г.Цэнддорж
а.з Д.Дарханбаатар - а.х Х.ЭНХЧУЛУУН
а.х Т.Түвшинтулга - а.х Б.ЛХАГВА-ОЧИР
Гурвын даваа
Х.ГАНТУЛГА - Р.Лхамжав
Б.САНГИСҮРЭН - О.Бундхорол
Л.БАТЗОРИГ - С.Галданцогт
Т.ЯДАМСҮРЭН - Н.Даваадорж
Б.Батдорж - Ж.БЯМБАДОНИД
О.Наранбаатар - Х.ЭНХЧУЛУУН
Л.БАТСАЙХАН - Б.Лхагва-Очир
Дөрвийн даваа
Х.ГАНТУЛГА – гоцлов
Б.Сангисүрэн - Ж.БЯМБАДОНИД
Л.Батзориг - Х.ЭНХЧУЛУУН
Т.ЯДАМСҮРЭН - Л.Батсайхан
Тавын даваа
Х.ГАНТУЛГА - Ж.Бямбадонид
Т.Ядамсүрэн - Х.ЭНХЧУЛУУН
Зургаагийн даваа
Х.ГАНТУЛГА - Х.Энхчулуун
Зарим аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэв | ||
Үзсэн: 2336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.