Шууд Chart

“АПУ” ХК ногдол ашиг хуваарилна

2019-02-20 13:48:45

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №19/02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 12-р сарын 31-ны өдрийн дотор багтаан "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“АПУ” ХК ногдол ашиг хуваарилна  
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй