Шууд Chart

Самбо бөхийн "Ерөнхийлөгчийн цом" тэмцээнээс манай улсын баг есөн медаль хүртлээ

2019-02-25 11:31:39

Беларусь Улсын нийслэл Минск хотод энэ сарын 23-24-нд зохиогдсон 23 дахь удаагийн самбо бөхийн "Ерөнхийлөгчийн цом" олон улсын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Үүрцолмон дасгалжуулагчтай Монголын баг оролцлоо.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг жинд Ч.Ойдовчимэд хүрэл, 56кг жинд Ч.Аззаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 62 кг жинд Л.Өнөболд мөнгө, эрэгтэйчүүдийн 74кг жинд Н.Хадбаатар алт, эрэгтэйчүүдийн +100кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль тус тус хүртсэн.

Тэгвэл удаах өдөр эрэгтэйчүүдийн 68кг жинд Д.Алтансүх алт, эмэгтэйчүүдийн 68кг жинд Ц.Батцэцэг алт, эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Серик хүрэл, Байлдааны Самбо бөхийн 62кг жинд Ц.Төгсболд мөнгөн медаль зүүж энгэрээ мялаасан юм.

Ингэснээр манай баг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг буюу нийт есөн медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ. 

Эмэгтэйчүүдийн 68кг жинд
1.Цог-Очир Батцэцэг Монгол
2.Волха Намазава Беларусь
3.Алина Лианка ОХУ
3.Екатерина Мытарева ОХУ

Эрэгтэйчүүдийн 68кг жинд 
1.Довдон Алтансүх Монгол
2.Александр Кокша Беларусь
3.Гайк Межллумиан ОХУ
3.Миндиа Лилуашвили Гүрж

Эрэгтэйчүүдийн 74кг жинд
1.НАРАНХҮҮ ХАДБААТАР МОНГОЛ
2.Леван Нахуцришвили Гүрж 
3.Г.Абдрахманов Казах
3.Владимир Сафронов ОХУ

Нийтэлсэн: У.Баярсайхан

Самбо бөхийн "Ерөнхийлөгчийн цом" тэмцээнээс манай улсын баг есөн медаль хүртлээ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй