
Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан ирэх гуравдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэх юм.
МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй.
Тухайн үед бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг түр зогсоосон юм. Гэвч тэдэнтэй МҮБХ-ны удирдлагууд болон бөхчүүд олон сар уулзаж, ярилцсаны эцэст ийнхүү нээгээд байна.
Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно | ||
Үзсэн: 2421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.