
Беларусь улсын нийслэл Минск хотод болсон 23 дахь удаагийн самбо бөхийн “Ерөнхийлөгчийн цом”-ын олон улсын тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо.
Гавьяат дасгалжуулагч Г.Үүрцолмонгоор удирдуулсан самбочид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртжээ. Тэмцээнд ОХУ, Гүрж, Беларусь, Монгол, Казахстаны бөхчүүд оролцсон байна.
Монголын самбочдоос эрэгтэйчүүдийн 68 кг-д Д.Алтансүх, 74 кг-д Н.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг алтан медаль хүртсэн бол Ч.Ойдовчимэд, Ч.Аззаяа, Л.Өнөболд, Д.Пүрэвдорж, Б.Серик нарын тамирчид медалын тавцанд зогсчээ.
Самбочид Беларусын ерөнхийлөгчийн цомд түрүүлэв | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.