
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод гурван өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 93 орны жүдочид оролцсон тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 37 бөх барилдсанаас манай улсаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдсан.
“С” хэсэгт багтсан Н.Түвшинбаяр эхний барилдааны Германы Свэнтэй хийсэн ч ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Ө.Дүүрэнбаяр Австри, Бразилын бөхчүүдийг ялсан ч Японы Харасавад дийлдэн Герман, Японы бөхчүүдийг ялж медалийн тавцанд зогслоо.
Германы “Их дуулга”-д Монголын 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө /Л.Сосорбарам/, гурван хүрэл /Э.Сумъяа, Ё.Басхүү, Ө.Дүүрэнбаяр/ хүртэн багийн дүнгээр 10 дугаар байрт жагслаа.
19 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид есөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Бразил /1+1+3/, Азарбайжан /1+0+3/, Их Британи /1+0+0/, Куба /1+0+0/, Косово /1+0+0/ эхний зургаан байрт бичигдлээ. ОХУ-ын баг тамирчид дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол БНСУ гурав, Герман хоёр мөнгөн медальтайгаар Монгол Улсын багийн урд жагсчээ.
Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.