Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

2019-02-28 10:34:35

Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ.

Эмэгтэй жүдочдоос Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.

52 кг-ын жинд залуу жүдоч Л.Сосорбарам 34-р байр руу дэвшлээ. Тэрбээр Германы “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 20 байраар ахиуллаа.

57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна.

63 кг-д Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт бичигдсэн байна.

Монголын хүнд жингийн тамирчид энэ удаагийн чансаанд 38-с дээш бичигдлээ.

70 кг-д Ц.Наранжаргал 45-д бичигдсэн бол Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Баасанжаргал нарын жүдочид 112-191-р байрт бичигдэж байна.

78 кг-ын жинд барилдаж буй манай жүдочдоос Ц.Наранжаргал, Ш.Сэржмядаг, А.Оюунгэрэл, Б.Хонгорзул нар 101-164-р байрт жагсаж байна.

Хамгийн хүнд жин болох +78 кг-д Б.Мөнхтуяа 38-р байрт байгаа бол Э.Гандиймаа 68, Д.Номинзул 111, Ш.Сэржмядаг 139-р байраар шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй