
Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн гадаад төрх, байдлын талаар хэлэлцжээ. Огүрүма ояката энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, шинээр хэд хэдэн заалт оруулснаа зарласан байна.
Үүнд “Хумсаа ургуулах, шивээс хийлгэх, сахал ургуулахыг хориглолоо” гэсэн заалт нэмэгдэж байгаа юм байна.
Мөн дүрмэнд тусгаагүй ч гэмтэж, бэртсэн бөхчүүд хар, цагаан өнгийн наалт нааж байгааг болиулж, зөвхөн биеийн өнгөтэй зүйл ашиглахыг зөвшөөрөх гэнэ. Учир нь олон өнгийн наалттай бөхчүүд дохё дэвжээний цэвэр сайхан байдлыг алдагдуулж, үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа гэж холбооноос үзжээ.
Өмнөх дүрмэнд “Бөхчүүд биеэ цэвэр цэмцгэр авч явах ёстой” гэж л заасан байдаг байв.
Мөн зөвхөн унахгүй даваад байвал сахлаа хусдаггүй заншил байсан ч Огүрүма ояката “Заримдаа зурагтаар сүмо үзэхэд баавайсан сахалтай бөхчүүд гараад ирэхээр цочих шиг болох юм. Цэвэр цэмцгэр байх хэрэгтэй” гэсэн байна.
Сүмочдыг хумсаа ургуулах, шивээс хийлгэх, сахал ургуулахыг хоригложээ | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.