
МАН-ын 98 жилийн ой, Эх орончдын баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.
Уг барилдаанд улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, улсын өсөх идэр начин Э.Энхбат долоо даван үзүүрлэлээ.
Бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гардуулсан юм.
Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдав.
Улсын харцага О.Хангай тавын даваанд улсын начин Д.Анарыг, зургаагийн даваанд улсын начин Б.Серик, долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давж, үзүүр түрүүнд үлдсэн юм.
Улсын начин Э.Энхбат гурвын даваанд аймгийн арслан Д.Тангад, дөрвийн даваанд аймгийн арслан Ц.Сандагдорж, тавын даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэр, зургаагийн даваанд улсын харцага Х.Гантулгыг, долоогийн даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарыг давсан билээ.
Өнгөрсөн жилийн барилдаанд үзүүрлэж байсан улсын арслан Э.Оюунболд энэ жил гурвын даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярт уналаа.
Гахай жилийн анхны барилдаан болох "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг МҮОНРТ болон SPS телевиз шууд дамжуулан хүргэлээ.
ДҮЙЦ:
ТАВЫН ДАВАА
У.Ав Н.Батсуурь /Увс/ – У.н Д.Энхбаяр /Увс/
У.з М.Өсөхбаяр /Булган/ – У.х Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/
У.х Х.Гантулга /Өвөрхангай/ – А.А Т.Сайханжаргал /Говь-Алтай/
У.х О.Хангай /Ховд/ – У.Н Д.Анар /Дорнод/
У.н Э.Энхбат /Булган/ – У.н Ч.Хөхчирэнгэр /Хөвсгөл/
У.н Б.Амарзаяа /Архангай/ – У.н Ж.Чулуунбат /Баянхонгор/
У.н Б.Серик /Баян-Өлгий/ – А.а Э.Сумъяабат /Булган/
А.а Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/ – Ц.х Т.Дүгэрдорж /Завхан/
ЗУРГААГИЙН ДАВАА:
У.Ав Н.Батсуурь – У.з М.Өсөхбаяр
У.х Х.Гантулга – У.н Э.Энхбат
У.х О.Хангай – У.н Б.Серик
У.н Ж.Чулуунбат – А.а Э.Мөнхбаатар
ДОЛООГИЙН ДАВАА:
У.Ав Н.Батсуурь – У.х О.Хангай
У.н Э.Энхбат – А.а Э.Мөнхбаатар
НАЙМЫН ДАВАА:
У.х О.Хангай – У.н Э.Энхбат
Монгол Улсын харцага О.Хангай дахин түрүүллээ | ||
Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.