Шууд Chart

Ө.Дүүрэнбаяр дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдлээ

2019-03-04 08:14:47

Олон улсын жүдо бөхийн холбооноос эрэгтэй бөхчүүдийг чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрөгч долоо хоногт Германы Дюссельдорж хотод болсон “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансаанд өөрчлөлт орсон байна.

Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас хамгийн өндөр чансааг +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр үзүүлж, Гүржийн Г.Тушишвили, Чехийн Л.Крпалек нарын араас гуравт бичигдсэн бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ.

Ө.Дүүрэнбаяр Германы “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр чансаагаа гуравт хүргэж чадлаа.

Хөнгөн жингийн тамирчдаас 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, 66 кг-д Г.Хэрлэн 10-т, 73 кг-д Г.Одбаяр зургаад, Ц.Цогтбаатар 10-т бичигдсэн байна.

Монголын бөхчүүдийн чансааг хүргэе:

60 кг:

  • Д.Амартүвшин 4269
  • 16 . Г.Болдбаатар – 2485
  • Ж.Амарболд – 745
  • Б.Амартүвшин -566

66 кг:

  • Г.Хэрлэн -3048
  • 15 . Д.Алтансүх -2845
  • Ё.Басхүү – 1874
  • Д.Төмөрхүлэг -1079
  • Б.Эрхэмбаяр -510
  • А.Батсуурь -182
  • .Басхүү

73 кг:

  • Г.Одбаяр – 4399
  • Ц.Цогтбаатар -3466
  • Н.Хадбаатар -709
  • С.Баяртүвшин -277
  • Ё.Басхүү -130
  • .Цогтбаатар

81 кг:

  • О.Ууганбаатар -2573
  • Н.Дагвасүрэн -2548

90 кг:

  • Г.Алтанбагана -3388
  • Э.Мөнхжаргал -444
  • Д.Цэрэнням -80
  • Б.Бат-Эрдэнэ -70

100 кг:

  • Л.Отгонбаатар -3600
  • О.Хангал -471
  • Б.Жанчивдорж -178

+100 кг:

  • Ө.Дүүрэнбаяр -4014
  • Н.Түвшинбаяр -2020
  • Б.Тэмүүлэн – 822
  • Б.Лхагвадорж -91
  • О.Цэцэнцэнгэл – 82
  • С.Бат-Орших -6 тус тус шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Дүүрэнбаяр дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдлээ   
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин дэмжигч [127.0.0.xxx] 2019-03-04 10:24
Энэ залуу улам сайн болоод л ард түмний хайр халамжинд сайн сайхан л яваа юм энэ Эцэг Эх 2 нь яасан үүрсэн яасан тэнэг яасан шуналтай хүмүүс байдаг юм бэ дээ! Ядаж хүн нэрээ тогос ӨДӨӨ гэж Замын Үүдийн өнөөх Өлзийбаяр Бурмаагийн хүү юм байна лээ миний дүү ядаж эцэг эхдээ хэлээч

Бидэнтэй нэгдээрэй