Шууд Chart

Хакүхо үлэмж биет шавьтай болжээ

2019-03-04 12:05:15

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний өмнөх шинэ бөхийн шалгалт Осака хотноо явагджээ.

Шалгалтад 40 залуу бөх орсноос Хакүхо М.Даваажаргалын шавь Тоома Цүгүто ояката, сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татсан байна.

Тоома Тоттори жёохокү сургуулиас Миягино дэвжээнд орж байгаа бөгөөд Окинава арлын уугуул аж.

Энэ жил 18 настай ч 183 см өндөр, 211 кг жинтэй байгаа нь одоогоор бүх сүмочоос хамгийн хүнд жинтэйгээрээ хоёрдугаарт бичигдэж байна. Түүний өмнө Ичиножо А.Ичинноров 227 кг жинтэйгээр эрэмблэгдэж буй. 

2007 онд мэргэжлийн сүмод орсон Ямамотояма 233 кг татаж рекорд тогтоож байсан ч тэр үед 23 настай байжээ.

Сонирхогчдын сүмод хэдийнэ “Окинавагийн үлэмж биет” нэрээр алдаршсан түүнийг их аварга Хакүхо “Хакүхо цом” тэмцээний үеэс дэвжээндээ авахаар хөөцөлдсөн гэнэ.

Тоома Цүгүтогийн аав Окинавад ресторан ажиллуулдаг. Аавынхаа ресторанд хоол идсээр бага ангид орохдоо 80, дөрөвдүгээр ангидаа 120, дунд сургуульд дэвшихдээ 150 кг жинтэй болжээ.   

Тоттори жёохокү сургуульд 200 кг-аас дээш хэмждэг жин байгаагүй тул шинэ бөхийн шалгалт авах үеэр л 211 кг-д хүснээ мэджээ. Гэвч түүнийг багш нь “180 кг хүртэл тур” хэмээн үүрэг өгчээ.

Залуу бөх “Хакүхо аварга шиг хүчтэй, даруухан, агуу бөх болох хүсэлтэй байна” гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо үлэмж биет шавьтай болжээ  
Үзсэн: 2537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй