Шууд Chart

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ-ээс “Аврагч”-ийн тамирчид мөнгөн медаль хүртэв

2019-03-06 09:14:55

Жүдо бөхийн залуучуудын УАШТ Булган аймагт зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 34 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдснөөс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны орлогч дарга Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо.

Мөн тэмцээний 81 кг жинд  спорт хорооны тамирчин Б.Ганшагай, 90 кг жинд Э.Үнэнхүү, -100 кг жинд Э.Мөнхбаясгалан нар тус тус аваргын алтан медалийг хүртэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ-ээс “Аврагч”-ийн тамирчид мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй