Шууд Chart

Их аварга М.Даваажаргал ганцаараа тэргүүлж явна

2019-03-18 09:25:54

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн талдаа орлоо. Осака хотын сүмогийн ордонд болж буй тэмцээн өнөөдөр ес дэх өдрөө үргэлжлэн явагдана. Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэллээ.

Хакүхо өчигдрийн барилдаанд Точиозаныг давж, найм дахь даваагаа авсан юм. Тэгвэл түүнтэй хамт тэргүүлж явсан Ичиножёо А.Ичинноров озэки /арслан/ Точиношинд ялагдсанаар долоо даваа, нэг унаатай боллоо.

Өчигдрийн барилдаанд аварга Какүрюү М.Ананд комүсүби Хокүтофиг, озэки Гоэйдо Тамаваши Б.Мөнх-Оргилоор даваагаа ахиулж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр үлдэв. Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо найман даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол аварга Какүрюү, озэки Гоэйдо, Такаясү болон маэгашира Ичиножёо А.Ичинноров нар долоон даваа, нэг унаатай удаалж байна.

Манай бусад бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан таван даваа, гурван унаатай, Дайшёохо Ч.Шижирбаяр гурван даваа, таван унаатай явна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга М.Даваажаргал ганцаараа тэргүүлж явна   
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй