Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын барилдаан хамгийн сонирхолтой боллоо

2019-03-20 09:16:45

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр арав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Өчигдөр сүүлийн 4 барилдаан ширүүн барилдаан болох нь эхнээсээ тодорхой байлаа. 10 дахь өдрийн Халуун тулааныг озеки Гойёдо - Точиношин хоёр эхлүүlлж Гойёдо өрсөлдөгчөө хялбархан давлаа. Дараагийн барилдаан нь 8 даваа, нэг унаатай озеки Такаясү, маэгашира Ичиножо нарын хооронд болж Ичиножо өөртөө итгэлтэй барилдсаны эцэст Такаясүг ялж чадсан юм. 

Хамгийн сонирхолтой барилдаан сэкиваке Тамаваши Их аварга Хакүхо нарын хооронд болж Их аварга өөрийн гайхалтай мэдрэмжээрээ Тамавашиг давлаа.

Сүүлийн барилдааныг озеки цол горилогч Такакейшо Какүрюү аваргатай хийн давсанаар өөртөө том боломж хадгалан үлдэв.

Макүүчи зиндаа
З-Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:0
Б-Ёкозүна Какүрюү М.Ананд. 8:2
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 4:6
Маэ Б-4 Ичиножо А.Ичинноров 9:1
Маэ З-16 Дайшохо Ч.Шижирбаяр 4:6
Маэ З-17 Чиёошома Г.Мөнхсайхан 6:4

Жюүрёо зиндаа
3-6 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6:4
З-7 Азүмарү С.Тодбилэг 4:6
З-12 Миторюү Б.Төрболд 5:5 
Б-12 Араваши Э.Дөлгөөн 8:2
Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:4

Макүшита зиндаа
Б-3 Сэйро А.Өнөболд 4:1
Б-7 Хошорюү С.Бямбасүрэн 2:3
Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 2:3
З-25 Кёкүтосэн Э.Энхманлай 2:3
Б-25 Кагамио Б.Нанжид 2:3
Б-33 Гочозан Д.Ууганбаатар 3:2

Санданмэ зиндаа
З-12 Саданохикари Д.Наранцогт 2:3 
Б-21 Ёошояма Б.Анхбаяр 3:2

Жонидан зиндаа
Б-15 Рога А.Амарсанаа 5:0 
Б-48 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5:0 
Б-74 Дайтэнма Н.Чинзориг 3:2

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын барилдаан хамгийн сонирхолтой боллоо  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй