Шууд Chart

Барүто парламентын гишүүн болжээ

2019-03-21 12:11:58

Японы мэргэжлийн сүмо бөхийн озэки асан, Эстонийн сүмоч Барүто хэмээх Кайдо Хёвельсон парламентын гишүүн болжээ.

Тэрбээр энэ сарын 3-нд болсон парламентын сонгуульд “Estonian Centre Party” намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Гэвч түүний тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигч болох хотын дарга ажлаа өгөх бодолгүй байна хэмээн нэрээ татсан байна. Ингэснээр саналын тоогоор хоёрдугаар бичигдэж байсан Барүто парламентын гишүүн болох нь тодорхой болжээ.

Сонгуулийн албан ёсны дүн гарах болоогүй ч Барүто твиттер хуудсаараа дамжуулан, сонгуульд ялалт байгуулснаа зарлан, “Эстони, Япон хоёр Улсын эв найрамдал, хамтын ажиллагааны гүүр болохын төлөө хичээн ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Барүто 2013 онд зодог тайлан, Японы холимог тулаанд хүч үзэж байсан ч 2018 онд эх орондоо сууришаад байсан юм.

Барүто “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаа. Мэргэжлийн сүмочдоос “Оошима” дэвжээний Кёкүдозан 1996 онд, манай Кёкүшюүзан 2008 онд сонгуульд өрсөлдөн, парламентын гишүүн болж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барүто парламентын гишүүн болжээ  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй