Шууд Chart

Такакэйшёо одоо ганцхан даваа авбал озэки цол хүртэнэ

2019-03-21 12:25:21

Японы Осака хотноо явагдаж байгаа мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний 11 дэх өдөр өчигдөр болж, их аварга Хакүхо М.Даваажаргал озэки цол горилогч сэкивакэ Такакэйшёотой таарч барилдан даваагаа ахиулав.

Гэхдээ Такакэйшёо озэки цол хүртэнэ гэдэгтээ итгэл төгс байна. Тэр ч бүү хэл түүний төрсөн нутаг Ашияа хотынхон цолыг нь тэмдэглэх бэлтгэлдээ ороод байгаа гэнэ.

Сүмогийн холбооны дүрмэнд “Комүсүби, сэкивакэ цолтой сүүлийн гурван башёд нийт 33 давбал озэки цол олгоно” гэж заасан байдаг. Такакэйшёо өнгөрсөн арваннэгдүгээр сард 13 давж түрүүлсэн бол нэгдүгээр сарын тэмцээнд 11 удаа давсан юм. Харин энэ удаагийн тэмцээнд ес давбал дээрх цолонд хүрэх боломж бүрдэх бөгөөд одоогоор найман даваатай явна.  

Ашияа хотын захиргаанаас мэдээлснээр Такакэйшёогийн озэки болсныг том зурагт хуудас, баяр хүргэсэн самбар хүртэл захиалсан байгаа гэнэ.

Дээрх болзлыг бүрдүүлсэн өдөр нь хотын галт тэрэг, автобусны буудал зэрэг зургаан газар байршуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Такакэйшёо одоо ганцхан даваа авбал озэки цол хүртэнэ  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй