Шууд Chart

Жонидан зиндаанд Роога А.Амарсанаа өвдөг шороодолгүй түрүүллээ

2019-03-25 11:50:40

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж өндөрлөв. Дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал 15 даваатай түрүүлж энэ оны анхны түрүүгээ хүртсэн. Хакүхо нийт 42 дахь түрүүгээ авсан бөгөөд Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалсан юм.

Тэгвэл доороосоо хоёр дахь буюу Жонидан зиндаанд Монголын хоёр бөх түрүү байрын төлөө барилдлаа. Тэмцээний сүүлийн өдөр долоон даваатай болж тэнцсэн озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Роога А.Амарсанаа нар түрүүлэхийн төлөө халз барилдсан юм.

Барилдаанд мэргэжлийн сүмод хоёр дахь тэмцээндээ орж байгаа Роога давж, нэг ч унаагүй түрүүлсэн юм. Роога А.Амарсанаагийн хувьд ирэх тавдугаар сарын тэмцээнд сандамэд дэвшин барилдана. 2019 оны нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж байгаа Роога нэг ч унаагүй /14-0/амжилттай явна.

Цагтаа озэки /арслан/ цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас жил гаруй хугацаанд дэвжээнд гаралгүй чансаа буурч 80-д бичигдсэн билээ.

Тэрбээр энэ сарын тэмцээнд Жониданд барилдан долоон даваа авсан бөгөөд түүний гол зорилго бол дээд зиндаанд дахин барилдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жонидан зиндаанд Роога А.Амарсанаа өвдөг шороодолгүй түрүүллээ  
Үзсэн: 2155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй