Шууд Chart

Аймгийн арслан Т.Ядамсүрэн түрүүлж, улсын харцага Х.Гантулга үзүүрлэв

2019-03-26 07:56:55

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг барилдаан боллоо.

Энэ удаагийн барилдааныг Хайрхандулаан сумын ЗДТГ, ИТХ, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээтэй хамтран зохион байгуулав.

Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын өрнөн дэлгэрэх, бат хүчит начин Шоовдорын Жанцандоржийн нэрэмжит барилдаанд улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Ж.Наранбаатар, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй 64 бөх хүч сорив.

Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Төрбатын Ядамсүрэн нягт барилдсаар зургаа даван түрүүлсэн бол Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга тав даван үзүүрлэв.

Их шөвөгт Богд сумын харьяат, аймгийн харцага Х.Энхчулуун, Есөнзүйл сумын харьяат, аймгийн харцага О.Үйтүмэн нар шалгарлаа.

Барилдааныг зохион байгуулагчид "Уран мэхт бөхийн шагнал"-ыг аймгийн харцага О.Үйтүмэнд олгосон бол "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Хайрхандулаан сумын харьяат, залуу бөх Батжаргалын Хүрэлтогтоход хүртээв.

“Их Монголын хүчтэн” Дэвжээний бөхчүүдийн дараагийн барилдаан ирэх дөрөвдүгээр сарын 26-нд болно.

Хайрхандулаан сумын нэрэмжит барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

  1. у.х Х.ГАНТУЛГА - с.з М.Гантулга Нарийнтээл
    2. а.а Т.ЯДАМСҮРЭН - с.з Х.Дашзэвэг Уянга
    3. а.а Ж.Наранбаатар - а.н Б.БЯМБАДОРЖ
    4. а.з Д.Мөнхболд - а.н Н.ДАВААДОРЖ
    5. а.з М.Даваасүрэн - а.н Ж.БЯМБАДОНИД
    6. а.з О.Бундхорол - а.х Т.ИДЭРДОРЖ
    7. а.х Х.ЭНХЧУЛУУН - а.х Ц.Батжаргал
    8. а.х Т.Түвшинтулга - а.х О.ҮЙТҮМЭН

Дөрвийн даваа

  1. Х.ГАНТУЛГА - Б.Бямбадорж
    2. Т.ЯДАМСҮРЭН - Н.Даваадорж
    3. Х.ЭНХЧУЛУУН - Ж.Бямбадонид
    4. О.ҮЙТҮМЭН - Т.Идэрдорж

Тавын даваа

  1. Х.ГАНТУЛГА - Х.Энхчулуун
    2. Т.ЯДАМСҮРЭН - О.Үйтүмэн

Зургаагийн даваа

  1. Х.Гантулга - Т.ЯДАМСҮРЭН
Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан Т.Ядамсүрэн түрүүлж, улсын харцага Х.Гантулга үзүүрлэв   
Үзсэн: 2529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй