Шууд Chart

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нутгийнхаа ахын нэрэмжит барилдаанд түрүүллээ

2019-03-26 08:06:05

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнөө болов.

Б.Эрдэнэбилэг начин ардын хувьсгалын 74 жилийн ой, 1995 оны улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнхөөр тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цолд хүрсэн бөгөөд Баруунтуруун сумаас улсын цол хүртсэн анхны бөх юм.

Начны нэрэмжит барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 240 бөх хүч сорив. Наурызын баярын барилдаанд сумын цолтой наймхан бөх багтсан тул залуучууд энэ өдөр зодоглосонгүй. Тиймээс бөхийн тоо 256 хүрээгүй юм.

Уг барилдааны зүүн жигүүрийг Хөвсгөл аймгийн хурц арслан Н.Баттүвшин, баруун жигүүрийг Төв аймгийн харьяат, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр нар магнайлав. 

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаяр нутгийн ахын нэрэмжит барилдаанд чамбай барилдсаар түрүүлсэн бол Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат долоо даван үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, аймгийн хурц арслан Ганболдын Өсөхбаяр, Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

Барилдааныг зохион байгуулагчид “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Дорноговь аймгийн арслан М.Бямбадоржид, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг энэ өдрийн барилдаанд шөвгөрсөн цор ганц аймгийн начин, Завханы Д.Батбаатарт олгов.

Мөн “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Ховд аймгийн харцага Б.Сосорбарамд МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав гардуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нутгийнхаа ахын нэрэмжит барилдаанд түрүүллээ   
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй