Шууд Chart

Эльмира Сыздыкова тэргүүтэй Казахстаны 14 бөх “Монголиа опен”-д хүч үзнэ

2019-04-03 09:53:47

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч манай оронд хөл тавьж байна. Казахстаны эрэгтэй 13, эмэгтэй нэг тамирчин Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлэгээ ирүүлжээ.

Казахстаны эмэгтэй бөхчүүдийн хамгийн том төлөөлөл, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт Эльмира Сыздыкова бүсгүйчүүдээ төлөөлөн ганцаараа манай дэвжээнд зодоглоно.

Тэрбээр 2015, 2018 онд “Монголиа Опен”-д түрүүлж байсан юм. Эрэгтэй бөхчүүдээс гурван жилийн өмнө нь Монголиа Опен”-оос хүрэл медаль хүртэж байсан Амандик Бакеев, Дан Коловын ОУТ-ий аварга Абылайхан Нурсултанов тэргүүтэй залуус багтжээ.

КАЗАХСТАНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн

61 кг: Владамир Кудрин

65 кг: Бек Жаксылыков, Куаниш Жаксыбай

70 кг: Даурен Жумагажиев, Амандик Бакеев

74 кг: Алибек Абдикассимов

79 кг: Жигер Закиров, Абылайхан Нурсултанов

86 кг: Айдар Балданбаев, Эскали Дуалетказы

125 кг: Думан Нурмаханов

Эмэгтэйчүүдийн

76 кг: Эльмира Сыздыкова

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эльмира Сыздыкова тэргүүтэй Казахстаны 14 бөх “Монголиа опен”-д хүч үзнэ  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй