
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран өөрийн цахим хуудасдаа “Монголд тамирчин байх ямар хэцүүг мэдэх үү” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Ийнхүү түүний сэтгэгдлийг уншигч танаа хүргэе.
“Шигшээ нь улсаас хамгийн бага цалин авна, бусад орных тамирчдын хувьд тоож хэрэглэдэгүй хуучирсан зүйлсээр бэлтгэлээ хийнэ, өөрсдөд нь олгогдох мөнгөнөөс дээгүүр баахан шулж шулж эцэст нь сургуулийн хүүхдийн дугуйланд хэрэглэхгүй бараа эдээр хангагдана.
Харин шигшээ багт нь орохын тулд өөрийгөө баталж олон улсын тэмцээнд чансаагаа ахиулна. Ядаж байхад түүнд явахад зардлаа шигшээ биш учраас өөрөө босгоно. Мөнгө олохын тулд ажил хийе гэхээр бэлтгэл хийж амжихгүй, бэлтгэл хийе гэхээр ажил хийж амжихгүй. Бэлтгэл хийхгүй бол чансаа хүрэхгүй.
Төр засаг нь олимпийн наадмын үеэр арай хийж чансаанд хүрч тийш явахаар болсон хэдийг толгойг илж худлаа үнсэнэ. Ард түмэн төр засаг хоёр нь Бөхөөс бусад спортыг мэдэхгүй, мэдэхгүй болохоор ойлгохгүй, ойлгохгүй болохоор дэмжихгүй. Зөвхөн спортын ордон л бариад байна, энд ч ордон тэнд ордон, нэг л их хаансаг ордонсог улсууд. Доторхи Бэлтгэл сургуулилт хийх тоног төхөөрөмж нь худалч хүнд би эвчдихээр элгийн инээдтэй авчираад бэлдээ гэж хэлнэ.
Ард түмэн төр засаг хоёр нь спортлог биш, спиртлэг. Спирт уух орчин хаа сайгүй, тансаг, хар мянгаараа. Спорт хийчих орчин хаа нэг ганц хоёрхон. гудамж бол бүүр байхгүй. Байгаа нэг заал нь тэнгэрт хадсан үнэтэй, эсвэл зөвхөн шигшээ л орно. Спиртлэгүүд нь дэмжихгүй, ойлгохгүй, тэгсэнээ медаль нэхнээ бас? Авсангүй гэж муулна?? Уралдааны морь шиг уяа сойлгоо тааруулаагүй байж унаач хүүхдээ загнадаг шиг л зандарна.
Өөрсдөө хагас сайны өглөө ганц удаа 6 цагт босоод Зайсан толгойн шатаар талд нь хүрчих шийртэй ч юм шиг. Тамирчид бол жинхэнэ өөрийгөө ялан дийлсэн хүмүүс байдагын, би бас гадарланаа жаахан. Тийм болохоор энэ медаль авч чадсангүй гээд баалаад байгаа гаруудад хэлчихэд чаддагийн бол өөрөө ажлаасаа гараад олимп биш улсын бишээ дүүргийн аваргад хэрүүлээрээ биш биеийн спортоор ороод ир за юу гэж хэлий даа. Нэг л их медаль нэхсэн хүмүүс,,,, Юу вэ? Та хэд жинхэнэ тамирчны амьдралаар нэг өдөр байж барах уу? Ёстой эгдүү хүргэчихлээ байна. Тамирчин хүний амьдрал амаргүй шүү Хэн дуртай нь тамирчин болдоггүй юм” гэжээ.
Г.Мандахнаран: Монголд тамирчин байх ямар хэцүүг мэдэх үү | ||
Үзсэн: 3602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.