
Дэлхийн бөхийн холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ын жинд НОБГ-ын харьяа нийслэлийн “Аврах” анги 105-ын аврагч, дэд ахлагч, ОУХМ Ө.Батзул алтан медаль хүртлээ.
Тэмцээн энэ сарын 6-7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.
Ө.Батзул нь өнгөрсөн жил болсон “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
“Аврах” анги 105-ын аврагч, дэд ахлагч Ө.Батзул алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |